Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ш. РАДНААСЭД: ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАХЫГ БАЙНГЫН ХОРОО БИШ УИХ-ЫН ДАРГА ШИЙДНЭ

  TV5 News 2018-08-23 587

БЭЛТГЭСЭН:  М. АРИУНЖАРГАЛ    

  УИХ -ын ХЗБХ өнгөрсөн 7-р сарын 20 ноос хойш хуралдах гээд өнөөдрийг хүртэл чадахгүй байна. Өчигдөр өнөөдөр хоёр хуралдах тов зарласан ч гишүүдийн ирц хүрсэнгүй.  Хамгийн ихдээ таван гишүүн цуглаж байгааг байнгын хорооны дарга хэлж байна. Уг нь бол хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ ын гишүүн Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий 25 гишүүний ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хүсэлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан.   Гэвч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлыг хууль зүйн байнгын хороо шийдэхгүйн дээр гишүүд гарын үсэг зурлаа гээд УИХ ээлжит бусаар хуралддаггүй хэмээн байнгын хорооны дарга хэлж байна

 Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн ирцийг бүрдүүлэх асуудалд анхаарах нь байнгын хорооны даргын үүрэг биш хэмээн тэрээр хэллээ . Учир нь хуралдаа оролцох, хурал таслахгүй суух нь гишүүдийн өөрсдийнх нь үүрэг болохоос энд байлгаж хуралд суулгах нь миний үүрэг биш гэсэн юм. Харин УИХ ээлжит бусаар хуралдаж төрийн албыг наймаалах 60 тэрбумын хэргээс эхлээд авлига албан тушаалын томоохон хэргүүдийг шалгаж байгаа асуудлыг хэлэлцэж АТГ ын даргаас тайлбар авч хариуцлага тооцох хэрэгтэй гэж нэр бүхий гишүүд үзэж байгаа. Тиймдээ ч байнгын хорооны хурлыг цаг алдалгүй явуулахын тулд ирцээ бүрдүүлэхэд анхаарах нь  байнгын хорооны даргын үүрэг хэмээн УИХ ын гишүүн Оюун эрдэнэ хэлсэн юм

Байнгын хорооны хуралдаанаар АТГ ын дарга Х.Энхжаргалд хариуцлага тооцох ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх товтой байгаа. Гэвч  гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул хэзээ хуралдах нь тодорхойгүй гэлээ. Харин ээлжит бус чуулган хэзээ зарлах, хэдэнд дуусах, ямар асуудал хэлэлцэхийг УИХ ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө