Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЦЭЦ УИХ-ЫН 62 ДУГААР ТОГТООЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЛЭЭ

  TV5 News 2018-08-22 619

БЭЛТГЭСЭН: Ш. БАТ-ЭРДЭНЭ

  УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62-р тогтоол батлагдсан. Энэ хүрээнд СЕХ-оос УИХ-ын сонгуулийн 42 тойрогт явагдах нөхөн сонгуулийг товийг 10-р сарын 7-нд зарлаж, сонгуульд оролцох намуудын баримт бичгийг хүлээн аваад байсан. Тэгвэл нөхөн сонгуулийг зарлах тухай тогтоол нь төрийн албанд ажиллаж байгаа иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж байна гэсэн асуудлаар цэцэд маргаан үүсээд байсан. Энэ асуудлыг өнөөдрийн үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ.

  Хуралдаанаас төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг гаргалаа. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь тухайн оны 1 сараас эхлэн ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Энэ заалтаар бол ирэх оны 6-р сард нөхөн сонгууль явагдах учиртай. Гэтэл энэ хугацаанд тус тойргийн сонгогчид төлөөлөлгүй болох асуудал яригдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл сонгогчдын эрх ашиг зөрчигдөнө. Нөгөө талаар УИХ-аас нөхөн сонгуульд оролцохдоо төрийн алба хаагч ажлаас хэзээ чөлөөлөгдөх талаар тусгаагүй учир цэц дээр маргаан үүсээд байна. Иймд сонгуулийн тухай хуулийг боловсруулах шаардлагатай байгааг цэцийн гишүүд хэлж байлаа.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө