Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ ИРЭХ САРЫН НЭГНЭЭС ЭХЛЭН НЭМЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

  TV5 News 2018-08-22 5911

БЭЛТГЭСЭН:  М.Ариунжаргал    

   Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг ирэх 9-р сарын нэгний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. багш эмч нарын болон бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн бол  ажлын нөхцөл байдалтай уялдуулан сувилагчдын цалинг 12-30 хувиар нэмэхээр шийдсэн байна

  Төрийн албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох асуулаар засгийн газар өнөөдөр хуралдлаа. хуралдаанаар эрүүл мэнд болон боловсролын салбарт хийгдсэн ажлын байрны үнэлгээтэй танилцжээ. үүний дүнд зарим төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал зэрэглэлийг ахиулах шийдвэр гаргасан байна. мөн соёл урлагийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн шатлалыг төрийн албаны цалинтай дүйлүүлэх шийдвэр гаргасан бол сувилагч нарын зэрэглэлийг дөрөв хүртэл ахиулахахаар болжээ

  Судалгаагаар сувилагч бага ангийн багш нарын ажлын ачаалал хамгийн их байгаа нь тогтоогдсон байна. сувилагч нарын орон тоо дутуу байгааг ч эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа мэдээллэж байсан. тиймээс сувилагч нарын цалинг 12-30 хүртэлх хувиар нэмэхээр болсон бол бага ангийн болоод цэцэрлэгийн багш нарын цалинг 12,5 хувиар нэмэхээр болжээ. харин 2014 оноос хойш нэмэгдээгүй төрийн албан хаагчдын цаин ирэх сарын нэгнээс эхлэн 8 хувиар нэмэгдэнэ

   Монгол улсын эдийн засгийн өсөлт сайн байгааг өнөөдөр сангийн сайд онцолсон юм. Энхний хагас жилийн гүйцэтгэлээр 6,3 хувийн өсөлттэй гарч, төсвийн орлого 589 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Энэ онд төсөвт суусан эх үүсвэрийн хүрээнд цалин нэмэх бол ирэх онд инфляцийн түвшинтэй уялдуулан цалин нэмнэ гэдгийг хэлж байна

  Төрийн өндөр дээд албан тушаалтан шүүгч прокурор нарын цалин энэ удаад нэмэгдэхгүй тул  нийт төрийн албан хаагдын 90 хувь нь ирэх сарын нэгнээс цалингаа нэмүүлнэ.  Энэ удаад 170 мяган төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх юм байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө