Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЕРӨНХИЙ САЙД АЖЛЫН БАЙРАНД АРХИ УУСАН ТӨРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ТУШААЛТНЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

  TV5 News 2018-08-22 4041

БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ 

  Засгийн газрын хэрэг эрхлэг газраас томилсон ажлын хэсэг тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар нийт 115 ширхэг архи согтууруулах ундааг илрүүлжээ. Тиймээс өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар ажлын байранд архи уусан төрийн хариуцлагатай албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж сахилгын арга хэмжээ авч байхыг ерөнхий сайд үүрэг болгосон байна

  Засгийн газрын хэрэг эрхлэх газраас томилогдсон ажлын хэсэг 13 яам 12 агентлаг НЗДТГ т сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай засгийн газрын албан даалгаврын биелэлтийг шалгажээ. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс дурдахад төрийн тусгай хамгаалалттай төрийн захиргааны 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны 115 ширхэг бүтээгдэхүүн, 11 ширхэг шатамхай бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, мөн Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундаа илэрсэн байна. Тиймээс бүх яам агентлагт хийсэн шалгалтын дүнд өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас дэг журмыг чангатгах сахилгын тогтоол гаргасан байна.

  Үүнээс гадна яам агентлагуудад хийсэн шалгалтаар гадаад дотоодын өндөр зардал бүхий олон томилолтуудын тайлан, илтгэх хуудас бичигдээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн БСШУСЯ, БОАЖЯ, ХНХЯ дууд батлагдсан орон тоогоо 2-23 хүнээр хэтрүүлж гэрээгээр ажиллуулсан бол УУЯ, ЭХЯ, БСШУСЯ дууд иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх байдал хангалтгүй гэсэн зөрүүлд илэрсэн байна. Тиймээс зөрчлийг нэн даруй арилгах үүрэг өгчээ. Харин орон нутагт гэнэтийн шалгалт хийх, хэлтсийн даргаас дээш бүх төрлийн албан хаагчидтай Ерөнхий сайд уулзалт хийж сахилга батыг дээшлүүлэх, иргэдэд хүнд сурталгүй үйлчлэх талаар зөвлөгөөн хийхээр болжээ

   Төрийн захиргааны байгууллагуудад ажилчид нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, архидан согтуурахтай тэмцэж байгаа бодитой ажил алга байгааг тэрээр онцоллоо. Тиймээс яам агентлагуудад ажиллаж байгаа албан хаагчдын цаг ашиглалтыг хурууны хээгээр бүртгэж цалингийн системтэй холбож хариуцлага тооцож ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө