Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮД АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЗОХИОН БАЙГУУЛНА ГЭЛЭЭ

  TV5 News 2018-08-21 750

СУРВАЛЖИЛСАН: М.АРИУНЖАРГАЛ 

Манай улсад ядуурал ажилгүйдэл 30 хувьд хүрч засгийн газар нь хоёр жил тутамд огцордог болсон нь засаглалын хямрал нүүрлэснийг харуулж байна хэмээн УИХ ын гишүүн Ж.Батзандан хэллээ. Засаглалын хямрал нүүрлэсэн гол шалтгаан нь улс төрийн системтэй холбоотой гэж УИХ ын нэр бүхий гишүүд үзэж байгаа гэнэ. Тиймээс засаглалын болон системийн хямралаас гарахын тулд ард нийтийн санал асуулгыг зохион байгуулна хэмээн мэдээллээ. Манай улс 1996 онд ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах тухай хуульд заасны дагуу УИХ ын гишүүд ард нийтийн санал асуулга зохион байгуулах эрхтэй болсон байна. Энэ сарын 24 ний өдөр Цаг боллоо системийн шинэчлэл хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.

Ард нийтийн санал асуулгаар гурван асуултыг асууя гэж санал дэвшүүлээд байгаа гэнэ.

Нэгдүгээрт шинэ үндсэн хуультай болох, хоёрдугаарт сум баг болгоноос төлөөлөлтэй ардын их хурлыг байгуулах, гуравдугаарт хэрэв иргэд шинэ үндсэн хуультай болох саналыг дэмжвэл монгол улс цаашид засаглалын ямар хэлбэрээр цааш явах тухай асуухаар төлөвлөсөн гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө