Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХУРАЛДАЖ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ

  TV5 News 2018-08-21 1333

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ 

Өнгөрсөн сонгуулиас эхтэй төрийн албыг наймаалах 60 тэрбумын дуулиан өнөөдрийг хүртэл намжаагүй байна. Тиймээс 60 тэрбумын гэгдэх хэргийг нэг мөр болгож нэр холбогдсон УИХ ын дарга хариуцлага хүлээх ёстой гэж УИХ ын нэр бүхий гишүүд үзэж ээлжит бус чуулган зарлах хүсэлт хүргүүлсэн.  Гэвч УИХ -ын даргын зүгээс ээлжит бус чуулган зарлах хуулийн нөхцөл бүрдээгүй гэх тайлбарыг өгч байсан.  Үүнтэй холбоотойгоор УИХ ын гишүүн Л.Оюун эрдэнэ УИХ ын даргад дараах шаардлагуудыг хүргүүлээд байсан юм. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсондоо уучлал хүсэх, хуулийн байгууллагаар 60 тэрбумын хэргийг өөрийн хүсэлтээр шалгуулах, ээлжит бус чуулган зарлан хуралдуулж АТГ -ын даргад хариуцлага тооцох гэх мэт шаардлагыг тавьсан билээ. Харин түүний шаардлагад УИХ- ын дарга хариу өгчээ.

Хуулийн байгууллага 60 тэрбумын хэргийг дахин шалгахаар болж байгаа нь Монгол улсад шударга ёс алдагдсаны тод жишээ гэж тэрээр хэллээ. Учир нь эвлүүлэг хэмээн хэргийг хаасан ч ийнхүү дахин нээж байгаа нь хууль хяналтын байгууллага аливаа хэргийг үнэн зөв, хараат бусаар шийдэж чадахгүй байгаагийн илрэл гэсэн юм. Тиймээс энэ долоо хоногт УИХ -ын хууль зүйн байнгын хороо хуралдаж ээлжит бус чуулган зарлах шийдвэр гаргавал эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан асуудал, бондын зарцуулалт төмөр замын хэргүүд, мөн эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажил хуулийн дагуу явсан эсэх гээд шийдэгдээгүй олон хэргийг хэлэлцэж АТГ- ын даргад хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн юм.

Ээлжит бус чуулган зарлах асуудлаар УИХ ын даргын дэргэдэх зөвлөл хоёр ч удаа хуралдаж хуулийн дагуу хууль зүйн байнгын хороог хуралдуулсны дараа ээлжит бус чуулган зарлах эсэхийг тодорхой болгох чиглэл өгсөн.  Үүний дагуу энэ долоо хоногт хууль зүйн байнгын хороо хуралдах бололтой. Харин УИХ ын гишүүн Л.Оюун эрдэнэ өнөөдөр ээлжит бус чуулган хуралдуулах гарын үсэг зурсан гишүүдтэй уулзаж хэрхэх талаар ярилцана гэлээ.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө