Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц. ГАНХУЯГ: ИЗНН СЕХ-НЫ ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭН ШҮҮХЭД ХАНДАНА

  TV5 News 2018-08-14 449

БЭЛТГЭСЭН:  М. АРИУНЖАРГАЛ     

Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд 14 нам оролцохоор бичиг баримтаа хүргүүлсэн байснаас Иргэний зориг ногоон намыг СЕХ бүртгэхээс татгалзсан юм. Татгалзсан шалтгаан нь тус нам 2016 оны ээлжит сонгуулийн үеийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлээгүй гэх шалтгааныг хэлсэн. Харин тэдний зүгээс сонгуулийн ерөнхий хорооны уг шийдвэр нь үндсэн хууль зөрчиж байгаа тул шүүхэд хандахаа ийнхүү мэдэгдлээ. 

Ирэх 10 р сард болох нөхөн сонгуулийг тойрсон маргаан тасрахгүй байна.  УИХ -ын сонгуулийн 42- р тойрог Хэнтий аймагт болох тус сонгуулийг СЕХ зөв удирдан зохион байгуулж чадахгүй, сонгуулиас гарах үр дүн шударга бус болно гэж ИЗНН аас мэдээллээ.

Ингэж үзэх болсон шалтгаан нь сонгуулийн ерөнхий хорооноос тус намыг нөхөн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэж үзсэнтэй холбоотой гэнэ.  Монгол улсын үндсэн хуулийн 16 р зүйлийн 9 д  заасан монгол улсын иргэн шууд буюу төлөөлөгчийн байгууллагаар дамжуулан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй гэх үндсэн хуулийн заалтыг зөрчиж тус намын эрхэнд халдлаа хэмээн мэдээллэсэн юм.

Нөхөн сонгуультай холбоотой бас нэг маргаан үүсээд байсан нь нэр бүхий иргэд УИХ ын 62 р тогтоол буюу нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудалд маргаан үүсгээд байсан юм. Энэ тогтоолоор нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгж байдлын зарчим алдагдуулж төрийн албан хаагчдын сонгогдох эрхийг зөрчиж байна гэж үзсэн. Харин энэ маргааныг үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ сарын 22 ны өдөр товлон хэлэлцэхээр болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө