Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ТЭМЦЛИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ

  TV5 News 2018-08-08 2339

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ

УИХ ын нэр бүхий 25 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулж төрийн албыг наймаалах жаран тэрбумын хэргийг хэлэлцэхээс гадна томоохон авлига албан тушаалын хэргүүд замхарч байгаа асуудлыг АТГ ын даргаас тодруулан хариуцлага тооцох ёстой гэж байгаа. Гэвч УИХ ын даргын зүгээс хуульд нийцэхгүй байгаа тул ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжгүй гэдгийг мэдэгдээд байгаа юм. Тиймээс өнөөдөр УИХ ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ ын даргад шаардлага хүргүүллээ. Тэрээр энэ сарын 20 ны дотор шаардлагыг биелүүлж ард түмнээсээ уучлалт гуйхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэж мэдэгдсэн юм.

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахтай холбоотой хуулийн хоёр заалт зөрчилдөж эхлээд байгаа. Учир нь УИХ- ын нийт гишүүдийн 3 -ны нэг нь ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлт тавьсан бол их хурлын даргын зөвшөөрөлтэйгээр хуралдах хуулийн заалттай. Тэгвэл хуульд заасан бас нэгэн заалт нь улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон үед УИХ  ээлжит бусаар хуралдана гэсэн заалт юм. Энэ асуудал цаашид  Үндсэн хуулийн цэц дээр очих магадлалтайг  УИХ- ын зарим гишүүд хэлж байгаа. Харин УИХ- ын гишүүн Л.Оюун-Эрдэний тухайд ээлжит бус чуулган зарлан хуралдуулж 60 тэрбумын хэргийг нэг тийш болгож, АТГ ын даргад хариуцлага тооцож чадахгүй бол намын нэр хүнд унаж нэг хүний асуудал биш нийт намын гишүүдийн асуудал яригдана хэмээн онцоллоо.

Тэрээр ийнхүү мэдэгдээд УИХ- ын даргад шаардлагаа хүргүүллээ. Энэ сарын 20 ний өдөр гэхэд тавьсан шаардлагуудыг биелүүлэхгүй бол ард иргэдээсээ тусламж хүсэн жагсаал цуглаан зохион байгуулах замаар тэмцлийн хэлбэрт шилжинэ гэсэн юм. Хэрэв ингээд энэ асуудал шийдэгдэхгүй бол иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ хэмээн онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө