Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД 100-200 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

  TV5 News 2018-08-08 1027

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Тавантолгой гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төсөл сүүлийн 10 жил яригдаж байна. Анх Хонгконг Монголын хамтарсан Монголын төмөр замын дэд бүтэц нэртэй компани байгуулан 279 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж байсан ч 2015 онд хөрөнгөгүй гэх шалтгаанаар зогсож байсан. Үүнээс хойш тавантолгойн ордын тендерт орсон консерциумын нэг шенхуа энержигээс эхлээд хэд хэдэн компаниудаар төмөр зам бариулах шийдвэр гарч байсан ч хөрөнгө мөнгө гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл тавантолгой гашуунсухайт чиглэлд төмөр зам тавигдаагүй.

Харин засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тавантолгой төмөр зам компанийг шинээр байгуулан төр өөрөө төмөр замаа барих томоохон шийдвэрийг гаргалаа.

Урьдчилсан тооцооллоор 100-200 гаруй сая ам долларын хөрөнгө оруулалтыг эхний удаад хийх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ хэмжээний хөрөнгө олохын тулд нүүрсээ урт хугацаанд худалдах гэрээ хийх замаар ажиллахаар төлөвлөж байгааг салбарын сайд онцоллоо. Төмөр замын ажил хийгдэж эхлэснээр Эрдэнэс тавантолгой компаний тодорхой хувьд нь ipo гаргах ажилд үнэлгээ өсөхөд голлон нөлөөлнө гэж үзсэн байна. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн дараагийн ажил нь 2019 онд гурван оронд худалдааны төлөөлөгчийн газар нээх шийдвэрийг гаргажээ.  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцсэн юм. Хуралдаанаар шийдвэрлсэн дараагийн асуудал бол Баянгол дүүргийн 3 р хорооны нутаг, нарны хорооллын хойно барьсан 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг худалдан авах шийдвэр гаргасан байна. Сургууль цэцэрлэгийн барилгыг худалдан авах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгаж батлуулахаар болжээ. Засгийн газраас анги дүүргэлт өндөр сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэн, сургуулийн эрэлт хэрэгцээ өндөр хот сууринд хөрөнгө орууллалт хийж шинээр барих, өргөтгөх, засварлах чиглэлд анхаарч байгааг салбарын сайд өнөөдөр онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө