Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УЛС ТӨРИЙН НАМУУД НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ СЕХ-НД ӨГЛӨӨ

  TV5 News 2018-08-07 931

БЭЛТГЭСЭН: Ш.БАТ-ЭРДЭНЭ

УИХ-ын сонгуулийн 42 тойрогт явагдах нөхөн сонгууль 10-7 нд болно. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох тухай баримт бичгээ сонгуулийн ерөнхий хороонд өгч эхлээд байна. Тухайлбал МАН өнөөдөр 11:40 минутад нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ баримт бичгийн хамт СЕХ-нд өглөө.

МАН-аас гадна АН, МАХН, Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн Монголчууд нам, Үнэн ба зөв намууд сонгуульд оролцох тухай баримт бичгээ СЕХ-нд өгөөд байна.

Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь тухайн оны 1 сараас эхлэн ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Энэ заалтаар бол ирэх оны 6-р сард нөхөн сонгууль явагдах учиртай. Гэтэл энэ хугацаанд тус тойргийн сонгогчид төлөөлөлгүй болох асуудал яригдаж эхэлнэ. Энэ асуудалтай холбоотойгоор цэц дээр маргаан үүсээд байгаа юм.

Монголын Үндэсний Ардчилсан нам болон Зон олны намуудын материалын бүрдэл дутуу сонгуульд оролцох хүсэлтийг буцаасан байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө