Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУД 42-Р ТОЙРОГТ БОЛОХ НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ШИЙДВЭРЭЭ ГАРГАЛАА

  TV5 News 2018-08-06 890

БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ 

  Хуулийн дагуу ирэх 9-р сарын 4 ний өдөр гэхэд сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Харин өнөөдөр УИХ- д суудалтай гурван нам сонгуульд оролцох эсэх асуудлаа хэлэлцэн шийдвэрлэлээ.

   Тухайлбал МАН-ын бага хурлын хоёр дугаар хуралдаан өнөөдөр  болж нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан юм. 52 хувийн ирцтэйгээр эхлэсэн хурлыг нээж тус намын дарга үг хэлсэн юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд өнөөдөр сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэж сонгуулийн ерөнхий хороонд шийдвэрээ хүргүүлэх ёстой. Энэ дагуу Ардчилсан намын үндэсний бодлогын хороо төрийн ордонд хуралдаж хэнтий аймгийн 42 р дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн шийдэвийг гаргасан байна.

 Image result for СОНГУУЛЬ

  Хуулийн дагуу өнөөдөр сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа илгээх шаардлагатай тул монгол ардын хувьсгалт нам нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргаж шаардлагатай бичиг баримтуудыг хүргүүлсэн гэдгээ мэдээллэсэн юм

  УИХ-ын сонгуулийн 42 р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62р тогтоол нь үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр цэц дээр маргаан үүсээд байгаа. Учир нь 42 -р тойрогт явагдах нөхөн сонгуулийг 7-р сарын 1 ний өдрөөс эхлэхээр тов зарлаж санал авах ажиллагааг 10-р сарын 7 ны өдөр явуулахаар тогтоосон нь монгол улсын иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзсэн юм. Өөрөөр бол төрийн албан хаагч сонгууль болох жилийн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэж өгсөн байх ёстой гэх үндсэн хуулийн заалттай. Тиймээс төрийн албан хаагчдын өрсөлдөх эрхийг хязгаарлаж байгаа хэмээн нэр бүхий хуульчид цэцэд хандсан. Энэ асуудлыг  цэц эцэслэн шийдтэл УИХ -д суудалтай намууд бэлтгэл ажлаа хийж нэр дэвшигчээ тодруулах үлдээд байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө