Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д. ХАЯНХЯРВАА: ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ГИШҮҮД ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

  TV5 News 2018-08-06 1476

БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ

 Монгол Ардын Намын бага хурлын хоёр дугаар хуралдаанаар хэлэлцэн эцэслэх ёстой нэг асуудал нь 60 тэрбумын хэрэг хэмээн тус намын зарим гишүүд хэлж байсан юм. Харин өнөөдөр тус намын бага хуралд 200 орчим гишүүн оролцож нөхөн сонгуульд оролцох шийдвэр болоод зарим дүрэм журмыг хэлэлцсэнээр дууслаа.

Энэ асуудлыг хэлэлцэж магадгүй гэж үзсэн нь ээлжит бус чуулгантай холбоотой. Учир нь намын нэр бүхий гишүүд төрийн албыг наймаалах 60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор чуулган зарлах хүсэлт их хурлын даргад гаргаад байгаа юм. Тэгвэл энэ саналтай улсын их хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Хаянхярваа санал нийлэхгүй байна. 

Image result for ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН

    Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлыг хуульд заахдаа улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон болон хойшлуулшгүй нэн яаралтай асуудал гарвал УИХ ээлжит бусаар хуралдана гэж заасан байдаг байна. Тиймээс ийм онцгой нөхцөл байдал үүсээгүй энэ үед чуулган зарлан хуралдуулах хүсэлт гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж бүлгийн дарга хэллээ. Харин  дан ганц төрийн албыг наймаалах 60 тэрбумын хэргээр тогтохгүй шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгаа тул хуралдуулах нь зүйтэй гэж намын зарим гишүүд үзэж байна

  Ээлжт бус чуулган зарлан хуралдуулах асуудалд Монгол Ардын Намын гишүүд санал зөрөлдсөн хэвээр байна.  Хэрэв ээлжит бус чуулган зарлан хуралдуулбал авлигатай тэмцэх газрын даргыг ажлаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөнө гэдгийг ч зарим гишүүд хэлж байгаа. Учир нь авлига албан тушаалын томоохон хэргүүд тус газарт шалгагддаг ч ямар нэг шийдвэр шийдэлд хүрдэггүй замхардаг хэмээн төрийн тэргүүнээс эхлээд хэд хэдэн гишүүн мэдэгдээд байгаа юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө