Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МАН-ын хяналтын хороо хуралдах товоо зарлалаа

  TV5 News 2018-07-30 1487

БЭЛТГЭСЭН: Т.БАДАМХАНД

МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нам доторх эмх замбраагүй байдал, шийдэлд хүрээгүй 60 тэрбумын маргаан зэрэг нь МАН-ыг ёсзүйгүй харагдуулж байгааг шүүмжиллээ. Тиймээс хяналтын хороо үүргээ гүйцэтгэж улс төрийн намын хэв журмыг сахиулах ажилдаа орно гэж мэдэгдлээ.

60 тэрбумын хэрэг өнөөдөр ч шийдэгдээгүй хэвээр байна. Сөрөг хүчин болох Ардчилсан нам уг асуудлыг хөндөж ярьдаг байсан. Тэгвэл өнөөдөр МАН дотроо дээрх асуудлаар шуугиж, нам дотроо улс төржиж, сахилга батгүй байгааг намын хяналтын хороо анхааралдаа авч ёс зүйтэй, дэг журамтай нам болгоно гэж мэдэгдлээ.

Ирэх пүрэв гаригт МАН-ын хяналтын хороо хуралдах тов зарлалаа. Дээрх асуудлаас үүдэн УИХ дахь намын бүлэг эв түнжин муутай байгааг албаныхан хэлж байна. Тиймээс МАН-ын Хяналтын хороо гишүүдийнхээ ёс зүйн асуудалд анхаарлаа хандуулж ажиллахаа мэдэгдлээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө