Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРГҮҮД АЛГА УРВУУЛАХ ТӨДИЙД ШИЙДЭГДДЭГГҮЙ

  TV5 News 2018-07-28 906

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ 

Он гарсаар эхний зургаан сарын байдлаар авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 552 гомдол мэдээлэл хянан шалгасан нь өмнөх оны мөн үеэс 342 -оор их буюу 2,9 дахин өссөн үзүүлэлт гэдгийг хэлж байна.

Сүүлийн үед авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа авлига албан тушаалын томоохон хэргүүд улс төрийн өнгө аястай болж байна гэх шүүмжлэл олон нийтийн дунд гарчээ. Учир нь ерөнхий сайд нарын баривчилгаа, авлига албан тушаалын наймааны 60 тэрбумын хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг гээд томоохон хэргүүд шалгагдагч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүйн дээр замхран алга болж байна гэх шүүмжлэл хөвөрч эхэллээ. Харин авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийх үеэр уг асуудалтай санал нийлж байгаа ч хүн хүчнээс эхлээд хүндрэл их байдаг гэдгийг хэлсэн юм

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс энэ оны эхний хагас жилийн байдлаар 750 холбогдогчтой 602 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үеэс 432 хэргээр буюу 3,5 дахин өссөн байна. Үүнээс 84 хэргийг шүүхээр шийдүүлэх санал гарган прокурорт шилжүүлсэн бол 175 хэргийн хэрэг бүртгэлийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. харин одоогийн байдлаар 300 гаруй эрүүгийн хэргийг хянан шалгаж байгаа гэлээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө