Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АТГ-аас УИХ-ын нэр бүхий 25 гишүүнд гомдол гаргажээ

  TV5 News 2018-07-25 2538

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ

Өнгөрсөн сонгуулиас эхтэй 60 тэрбумын албан тушаалын наймааны хэрэг өнөөдрийг хүртэл эцэлэгдээгүй байгаа нь АТГ- ын нэр хүндийг чамгүй унагаж байгааг хэлэх хүмүүс олон байна. Тус газраас 60 тэрбумын бичлэгийг огт болоогүй зүйл биш гэж үзэж байгаа ч бичлэгт дурдагдсан зүйлс хэрэгжээгүй зэрэг шалтгаанаар уг асуудлыг хэрэгсэхгүй байх дүгнэлт гаргасан байна. Төрийн албыг наймаалах 60 тэрбумын хэрэгтэй холбоотой УИХ ын нэр бүхий 25 гишүүн болоод Монгол улсын Ерөнхийлөгч УИХ -ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хүсэлтийг УИХ ын даргад хүргүүлсэн. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулвал 60 тэрбумын асуудлаар АТГ ын даргаас  хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудлаас эхлээд тайлбар авна хэмээн нэр бүхий гишүүд хэлж байсан.

Харин дээрх 25 гишүүнийг УИХ -ын гишүүний бүрэн эрхэнд заагаагүй зүйлээр хуулийн байгууллагад шахалт үзүүлж байна хэмээн АТГ- аас ёс зүйн хороонд гомдол гаргажээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө