Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МИАТ компанийн хуулийн хэлтэс хариуцсан дэд захиралд АТГ- аас хэрэг үүсгэн шалгаж байна

  TV5 News 2018-07-25 942

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ 

600 сая төгрөгийн авлига авч байгаад газар дээрээ баригдаагүй ч МИАТ компанийн хуулийн хэлтэс хариуцсан дэд захиралд АТГ- аас хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн гэлээ.

Өчигдрөөс эхлэн АТГ- аас МИАТ- ийн захиргаа хууль эрх зүйн асуудал эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тул цагдан хорьж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхлэсэн. Гэвч энэ асуудлыг АТГ аас тодруулахад хэвлэлээр гарч байгаа шиг 600 сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан зүйл огт байхгүй гэдгийг хэлж байна. Харин  цахим орчинд түүнийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хүн, Ерөнхий сайдын туслах хахууль авч байгаад баригдлаа зэрэг мэдээлэл цацагдаж эхлэсэн. Зарим эх сурвалжууд хэлэхдээ уг асуудлыг улс төрийн зорилготой Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан үйлдэл гарч байна гэж байсан юм. Харин энэ мэдээлэл гарсны дараа Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах тайлбарыг хийсэн юм. 

Нөлөө бүхий авлига албан тушаалын хэрэг бол алга урвуулах төдий шийдэгддэг зүйл биш гэж авлигатай тэмцэх газраас хэлж байна.  Уг хэргийг хуулийн дагуу шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө