Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ардчилсан намын төвийн бүсийн чуулган эхэллээ

  TV5 News 2018-07-23 1038

Өнөөдөр буюу 7 дугаар сарын  21-ний  өдөр Ардчилсан намын “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018”  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт эхэлж байна. Чуулга уулзалтад  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С. Эрдэнэ,  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ардчилсан намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Туваан,  Ардчилсан намын  Хэрэг эрхлэх газрын  дарга Э.Одбаяр, нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг, “Ардчилсан залуучуудын холбоо”, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”, “Ардчилсан ахмадын холбоо” зэрэг намын дэргэдэх байгууллагын  төлөөлөл оролцож байна.  Мөн   Архангай, Төв, Дархан-Уул,  Өвөрхангай аймаг болон  нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргүүдийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий нийт 1000 гаруй хүн оролцож байгаа юм.

Ардчилсан намын үзэл баримтлал, эмэгтэйүүдийн манлайлал, оюутнуудын нийгмийн оролцоо, ардчилалын түүх ба ахмадуудын оролцоо , нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл, нийслэлийн засаг захиргааны нэгж буюу орон нутгийн засаг захиргааны уялдаа холбоо зэрэг олон сэвдийн хүрээнд сургалтууд зохион байгуулахаас гадна  урлаг спортын олон уралдаан тэмцээнийг зохион байгуулах юм байна.  Төвийн бүсийн чуулга уулзалтын ерөнхий зохиион байгуулагчаар АН-н ҮБХ-ны гишүүн МУ-н хөдөлмөрийн бааатар Дагвадорж ажиллаж байгаа юм байна.

Бүсийн чуулган нь тухайн орон нутгийн  эдийн засаг, хөгжил бүтээн байгуулалт зэргээс шалтгаалан хэлэлцэх асуудал шийдэх шийдэл өөр өөр байдаг тул төвийн бүсийн чуулганд оролцогчид энэ удаагийн чуулганий үр дүнг өндөрөөр харж байна.

Орон даяар амжилттай  өрнөсөн “Монголоо сонсьё” үндэсний аяны дараа зохион байгуулагдаж байгаагаараа энэ удаагийн бүсийн чуулган ихээхэн онцлогтой бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө