Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

14 ХОНОГИЙН ДОТОР ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАН ХУРАЛДУУЛАХ ХҮСЭЛТИЙГ УИХ-ЫН ДАРГАД ӨГЛӨӨ

  TV5 News 2018-07-10 1107

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ

Өнгөрсөн сарын 28 нд 60 тэрбумын гэх тодотголтой албан тушаалын наймаа хийх хэргийн талаар нийтийн сонсгол явуулах хүсэлтийг УИХ ын нэр бүхий 19 гишүүн гарын үсэг зуран их хурлын даргад хүргүүлсэн.  Уг асуудлыг хууль зүйн байнгын хороо хэлэлцэх ёстой ч чуулган завсарлан энэ асуудал бүдгэрч байгааг УИХ ын гишүүн Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр өнөөдөр 60 тэрбумын хэрэг болоод эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг стандарт банкинд барьцаалсан зэрэг эцэслэн шийдэгдээгүй олон асуудлаар УИХ ын чуулган ээлжит бусаар хуралдан хэлэлцэх ёстой гэсэн шаардлагыг УИХ ын даргад хүргүүллээ

УИХ ын тухай хуульд гишүүдийн гуравны нэг буюу 25 гишүүн гарын үсэг зурснаар 14 хоногийн дотор ээлжит бус чуулган хуралдуулна гэж заасан байдаг байна. Тиймээс үндэсний их баяр наадмын дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулана гэдэгт итгэлтэй байна хэмээн тэрээр онцоллоо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан