Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол Ардын Хувьсгалт Намын даргаар Н. Энхбаяр улиран сонгогдлоо

  TV5 News 2018-07-07 1261

БЭЛТГЭСЭН: Г.БАДАМЛЯНХУА

МАХН-ын ээлжит бус их чуулган болж байна. Аймаг орон нутгаас ирсэн 1000 гаруй төлөөлөл намын дүрмээ хэлэлцэж байна. Удахгүй болох Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцуулах нэр дэвшигчээ энэ удаагийн хурлаас тодруулна. Олны анхаарлын төвд байгаа экс ерөнхийлөгч Намбарын Энхбаяр хамгийн их магадлалтай гишүүнээр тодроод байна.

МАХН-ын ээлжит их чуулган 2-р сарын 9,10-нд болсон. Энэ хурлаар намынхаа мөрийн хөтөлбөр, дүрмийг шинэчлэн баталсан ч улсын дээд шүүх дүрэм мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзсан байна. Иймд МАХН-ын  дүрэм мөрийн хөтөлбөрийг дахин батлахаар ээлжит бус их чуулганы зохион байгуулж байна.

Чуулганы анхаарал татсан нэг асуудал бол ирэх 10 сард Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах юм. Сонгуульд МАХН-аас нэр дэвших боломжтой гишүүд цөөнгүй байгаа гэлээ.

МАХН-аас БНМУ-ын дээд үндсэн хуулийн төслийг боловсруулснаа хурлаараа онцолж байна. Энэ хуулинд Монгол хүн төрийн хамгаалалтад байх, байгалийн баялгаасаа хувь хүртэх, их дээд сургуульд үнэгүй суралцах зэрэг заалтуудыг тусгажээ. Чуулганд хот,  хөдөөгийн 1044 төлөөлөгч оролцож байна. Хуралдааны явцад нийт төлөөлөгчдийн 99.9 хувийн саналаар Намбарын Энхбаярыг МАХН-ын даргаар улиран сонгожээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан