Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ж. БАТ-ЭРДЭНЭ: МИАТ КОМПАНИ ОНГОЦНЫ АЧААЛАЛТАЙ УЯЛДУУЛЖ ЗОРЧИГЧДЫН ТООГОО ЦӨӨЛДӨГ

  TV5 News 2018-07-05 843

 БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ

  Үндэсний хэмжээнд агаарын тээвэрлэлт явуулж байгаа МИАТ компанийг  тойрсон шүүмжлэл сүүлийн үед их боллоо. Тухайлбал хорин онгоцоор нислэг үйлдэж байгаа хэрнээ 800 гаран ажилтантай байгаа нь хэт данхар бүтэцтэй байна гэх шүүмжлэлийг ч дагуулж байна. Төсвөөс санхүүждэг хэрнэ үйлчилгээ муу, шатахуунаа ганцхан газраас авч байна зэргээр шүүмжлэл тасрахгүй байгаа. Харин сүүлийн үед МИАТ- ийн нислэг зорчигч багатай, зарим тохиолдолд хоосон нислэг үйлдэж байна гэсэн мэдээлэл сошиал орчинд гарч байна. Энэ талаар салбарын сайдаас тодруулав.

Иргэний нисэхийн хөгжилд хамгийн том саад болж байгаа зүйл нь шатахуунтай холбоотой байгааг салбарын сайд онцолж байна. Импортоор оруулж ирж байгаа шатахуун өндөр үнэтэй байдаг тул зорчигчид өндөр үнээр нисэж байна гэдгийг хэллээ. Одоогоор хоёр компани шатахуун нийлүүлж байгаа юм.

миат зурган илэрцүүд

 Тус компанийг эрх баригчид хувьчлах нь зүйтэй гэж үзэн,  жагсаалтын тэргүүн эгнээнд оруулаад байгаа. МИАТ тэргүүтэй төрийн өмчийн томоохон хэд хэдэн компанийг хувьчлах асуудал өнгөрсөн хаврын чуулганаар хүчтэй яригдсан. Гэвч хэт хямд өртгөөр хувьчлах гэж байна гэх гишүүд байсан бөгөөд сайтар хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд ямар нэг шийдэлд хүрээгүй. Тэгвэл ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын тэргүүн эгнээнд хувьчлалын асуудал оржээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө