Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Л. ЭЛДЭВ-ОЧИР: ӨНГӨРСӨН ЗУРГААН ЖИЛД КОМПАНИУДААС УС АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВААГҮЙДЭЭ ТЭР ҮЕИЙН ЭРХ БАРИГЧИД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ

  TV5 News 2018-07-05 1252

БЭЛТГЭСЭН: М. АРИУНЖАРГАЛ      

    Улсын төсөвт төвлөрөх орлогын чамгүй хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниуд нэмэгдэж олборлолт хайгуул хийх нь ихэссэн. Харин олборлолт явуулах ажилд усны хэрэглээ асар их байдгийг албаныхан хэлдэг.

Гэвч манай улсад ус бохирдуулсны болон ашигласны төлбөрийн тухай хууль зургаан жилийн өмнө батлагдаж байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Учир нь 2012 оноос хойш засаг барьсан эрхмүүд хуулийн дагалдах журмыг батлан гаргаагүй тул хууль хэрэгжихгүй өнөөдрийг хүрсэн. Энэ асуудлыг өнөөдөр байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. 

   Олон нийтийн дунд уг хуулийн төсөл бүрэн хэрэгжихгүй байгаа нь уул уурхайн болоод арьс шир ноос ноолуур гэх мэт хүнд үйлдвэрүүдийн лоббигоор улс төлбөр авдаггүй гэх шүүмжлэл байгаа юм. Харин энэ парламент, энэ засгийн газар уг асуудлыг анхаарч ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэхээр ажиллаж байгаа тул лоббид автсан гэх асуудлыг өдгөө эрх барьж байгаа эрхмүүдтэй холбохгүй байх нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлж байна. 

   Өнгөрсөн хаврын чуулганаар байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоо 12 удаа хуралдаж давхардсан тоогоор 24 хуулийн төсөл хэлэлцжээ. Хэлэлцсэн хууль тогтоомжуудаас онцлох бас нэг хуулийн төсөл бол  малын эрүүл мэндийн тухай хууль болон мал амьтны генетик нөөцийн тухай хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлт гэдгийг хэлж байна. Малын өвчин гарсан хойно нь анхааралдаа авч улсын төсвөөс хөрөнгө санхүү гарган өвчинтэй тэмцэх биш улс даяар урьдчилсан сэргийлэх ажлыг уг хууль хэрэгжсэнээр хийдэг болно хэмээн байнгын хорооны дарга хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө