Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

2019 оны дөрөвдүгээр сараас гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болно

  Т.Бадамханд 2018-06-28 604

  Бусдын карт шургуулж ирц бүрдүүлдэг байдлыг таслан зогсоох заалтыг УИХ-ын дэгийн тухай хуульд тусгаж өглөө. Энэ нь ирэх оны 4-р сараас эхлэн хурууны хээгээр ирцээ бүртүүлж, санал хураалтад оролцох төхөөрөмжийг суулгахаар болж байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэсэн юм.

  Өнөөдөр Монгол Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. ТББХ-ноос гаргасан саналын томъёолол тус бүрээр санал хураасны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө