Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны 17:00 цагийн үед Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ санал ирүүлжээ. Энэхүү хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн байна. Шүүхээс прокурорын хүсэлтийг хангаж буюу хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ шийдвэр гаргав.
Тэднийг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр цагдан хорьж, түүнээс хойш хоёр ч удаа хорих хугацааг сунгасан.