Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг саатуулж байгаа үндэслэл үнэн бодит уу?

  Б.Уянга 2018-05-23 13474

Өмнө нь гэмт хэргийг 4 ангилан үздэг байсан бол одоо хүнд хөнгөн гэж ангилдаг болсон.  Хүнд гэмт хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээг авдаг нь гэмт этгээд оргон зайлж болзошгүй гэж үздэгээс үүдэлтэй юм.  Харин хоёр ерөнхий сайд асаныг ийм үндэслэлээр саатуулж байгаа нь үнэнд хэр нийцэх вэ.  Учир нь ерөнхий сайд асан Баярыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад өндөр эрх мэдэл олгосон гэж үзээд байгаа.

Гэтэл галт тэрэг хэдийн хөдөлж цаасан дээрх гэрээ бодит ажил болчихоод байхад дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр саатуулж байгаа нь олныг гайхшралыг төрүүлсээр байна.   

Хоёр ерөнхий сайд асаныг бариж хорисноос хойш 43 хоног өнгөрчээ.  Бүгчим тоостой орчинд байгаа тэдний бие энэ хугацаанд муудаж дордсон байна. Ерөнхий сайд асан С.Баярын бие муудаж тулай өвчин нь хүндрэн хөл дээрээ гишгэж чадахгүй болсон гэх мэдээлэл ч байгаа юм. Харин ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд 461-р хорих ангиас ил захидал илгээж бие болоод сэтгэлзүйн хувьд хүнд нөхцөлд байгаагаа дурьдсан. Тэднийг бариж хориж байгаа шалтгаан энгийн мэт атлаа тун ойлгомжгүй . Оюутолгойн гэрээг байгуулах явцдаа бусдад их хэмжээний эрх мэдэл олгосон гэж үзэж байгаа хирнээ тухайн өндөр албан тушаал эрх мэдэл авсан эсрэг субьект нь огт байхгүй.  Шүүх прокурор хорих үндэслэл байна гэсэн харанхуй тайлбар хийсээр өнөөдрийг хүрсэн нь цаашид ч үргэлжилж болох мэт.  Хуульчид, судлаачид ч үүнийг хүлээн зөвшөөрч шүүх байгууллага хараат бус ажиллах ёстой ч хэтэрхий хаалттай байгаа нь хардлага төрүүлсээр байгааг хэлсэн.   Хэрэг явдал гарахад хэрэгтэн, хохирогч хоёулаа тодорхой байх учиртай. Гэтэл хэргийг хийсэн эздийг ерөнхий сайд нарыг гэж үзэн үндэслэж байгаа бол хохирсон тал болоод өндөр эрх мэдэл авсан тэр этгээдүүд хаана байна вэ. Яагаад тэднийг мөн адил шалгахгүй байна вэ.

Экс ерөнхий сайд нарыг барьж хорисноос хойш ганц удаа байцаалт авсан хэмээн ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хорих ангиас бичсэн захидалдаа дурьдсан. Түүний захидалаас эргэн сөхвөл:  Тухайн асуудлаар хоригдож буй хүмүүс оргон зайлаагүй, зайлахгүй албан тушаал одоогоор хашаагүй байгаа учраас дахин хэрэг үйлдэх боломжгүй, хуулийн байгууллагуудыг хүндэтгэн бүх талаар хамтран ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлсэн билээ. Гэвч зарим хүмүүсийг дахин үргэлжлүүлэн хорих шийдвэрээ ахин гаргалаа. Иймд нийгэмд ч ойлгомжгүй байгаа, бидэнд ч ойлгомгүй байгаа, ямар ч үр дүн авчрахгүй залхаан цээрлүүлэлт болсон цагдан хорих шийдвэрээ эргэн харж, холбогдох шийдвэр гаргахыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Оюутолгойн төслийг анх эхлүүлэхэд, мөн үргэлжлүүлэхэд гадны нээлттэй хяналттай том компаниас Монгол төрийн ямар ч албан тушаалтан авлига аваагүй гэдэгт миний бие 100 хувь итгэлтэй байна. Хэрвээ ингэсэн бол ямар ч ял  шийтгэл хүлээхэд бэлэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье"  хэмээн захидалдаа онцлон бичиж байсан.Үүний дараахан өмгөөлөгч нар нь уг хэргийг тодруулж шалгахдаа цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж буюу гадуур авахыг хүссэн ч шүүх үүнийг нь эрхзүйн хувьд боломжгүй гэж үзсэн. Ийм бүрхэг тайлбарын дор цаашид 12-18 сар хүртэл хугацаанд хориж саатуулж ч болох юм.   

Монголчууд өр нимгэн ард түмэн. Тийм ч учраас хорих ангиас бичсэн захидалаараа өрөвдүүлэх оролдлого хийж байна гэх хүмүүс ч энэ захидлын дараа өөрсдийн сэтгэгдэлээ илэрхийлж байсан. Гэхдээ шүүх байгууллага олон нийтийн хэл ам, олны дургүйцэл, үймээнийг дарж намжаах гэж бус үнэн мөний төлөө шийдвэр гаргаж ажиллах ёстой байгууллага.  Энэ ч утгаараа өөрсдийн нэр хүндээ хамгаалан өдийг хүртэл гадуур байцаахаас татгалзаад байгаа юм биш биз хэмээх таамгийг олон нийтэд үүсгээд байна. Учир нь 5 сарын 10-ны өдөр өглөө гаргасан суллах шийдвэрээ өдөртөө өөрчилсөн нь олны хэл амнаас боллоо гэж үзэх хүмүүс олон байна. Монголд улс төрийн хоригдол хэрэггүй хууль шүүхийн байгууллага үндсэн чиг үүргээрээ ажиллаасай гэх хүмүүс ч олон байна.

С.БАЯРЫН БИЕ ЭРС МУУДАЖ ХӨЛ ДЭЭРЭЭ АЛХАЖ ЧАДАХГҮЙ БОЛЖЭЭ

Оюутолгойн гэрээний асуудлаар баригдаж хоригдсон хоёр ерөнхий сайдын асуудал хэзээ шийдэгдэх вэ.  461-р ангид саатуулагдаж байгаа Ерөнхий сайд асан С.Баярын бие муудаж, хөл дээрээ алхаж чадахгүй болсон гэх мэдээлэл байна. Сайханбилэгийн тухайд ч биеийн байдал сайнгүй байгаа хэмээн ил захидалдаа дурьдсан. Тэднийг гадуур байцаах нь үнэхээр боломжгүй зүйл үү. Дахин гэмт хэрэг үйлдэнэ гэж үзэж байгаа үндэслэл үнэнд хэр нийцэх вэ.  Хуулийн салбарынхан хэргийг өөрсдийн өнцөгөөс тайлбарлаж байна.

 

Өнөөдрийн онцлох сэдэв: "Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг саатуулж байгаа үндэслэл үнэн бодит уу?" сурвалжлагыг 21 цагийн "Цаг" хөтөлбөрөөс дэлгэрэнгүй  хүлээн авч үзээрэй.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө