Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ардчилсан намын бүлэг хоёр сайдыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг тавина

  М.Ариунжаргал 2018-05-23 1213

Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 3 асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт:  Засгийн газрын нэр бүхий хоёр сайдыг огцруулах асуудлаар Eрөнхий сайдад хүргүүлсэн шаардлагын хариу авах хугацаа дууссан байна. Шаардлагад хариу өгөөгүй тул Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр УИХ- ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг тавихаар болсон байна.  Энэ асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандана гэлээ.

Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал бол манай улсын гадаад дотоод өрийн хэмжээ гэнэ. Учир нь сүүлийн үед У.Хүрэлсүхийн засгийн газар 2,8 их наяд төгрөгийн өр төлсөн гэх мэдээлэл хэвлэлээр цацаж байгаа нь бодит тоо биш гэлээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн бас нэг асуудал нь үндсэн хуулийн цэцийн гишүүдийн асуудал байлаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд ерөнхийлөгч үндсэн хуулийн цэцийн гурван гишүүний нэрийг дэвшүүлэн УИХ -аар хэлэлцүүлнэ. Ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа гурван хүнийг Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаа гэлээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө