Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хааны одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа

  Д.Отгонсүрэн 2018-05-23 863

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хааны одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингис хааны одонт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравыг өнөөдөр хүлээн авч уулзаж, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Түүний 1987 онд зохиосон алдарт хоёрдугаар симфони нь “Сонгодог хөгжмийн Олон улсын гуравдугаар их наадам”-ын үеэр Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын Филармонийн тайзнаа 1988 оны тавдугаар сарын 22-нд эгшиглэсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм байна. Энэ ойг тохиолдуулан өнөөдөр ДБЭТ-ын тайзнаа уг алдарт симфонийг тоглох юм байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний энэхүү алдарт Хоёрдугаар симфонийг тоглож байгаа ямар нэгэн дүрс бичлэг үлдээгүйд анхаарлаа хандуулж, дүрст архив үлдээх асуудалд туслахаар болов.

Чингис хааны одонт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав “Хөгжим бол агуулга, Хоёрдугаар симфонийг бичихдээ Нууц товчоо, Чингис хааны тэр аугаа хүчийг илэрхийлэхийг хүссэн” хэмээн онцолсон юм. Мөн энэ бүтээлээ дүрсжүүлж, хүүхэд залууст хүргэх хүсэлтэй явдгаа хэлээд өнөөдөр 19 цагт болох өөрийн уран бүтээлийн тоглолтдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийг урилаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө