Өнөөдөр Баянгол дүүргийн ЭМТ-д PCR шинжилгээний лаборатори байгууллаа
Ковид-19 халдварын үед ЭМЯ-наас тандалт, судалгаа, тусламж, үйлчилгээний чиглэлээр молекул биологийн лабораториудыг дүүргүүдэд байгуулсаар байна. Энэ долоо хоногт ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-үүдэд PCR шинжилгээний лабораториудыг ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн ЭМТ-д ийнхүү шинэ лаборатори ашиглалтад орж байна.
Г.Гийхнаран: Эмч нарын арга барилын зөрүүтэй байдал буурах боломж бүрдсэн
Олон улсын байгууллагын боловсруулсан бүхий л эмнэлзүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” цахим платформыг манай улсын бүх шатны эмч мэргэжилтнүүд үнэгүй ашиглах боломжийг Засгийн газраас бүрдүүллээ.
Регистрийн дугаар, хурууны хээгээ уншуулж эмнэлэгт үзүүлэх боломжтой
Эрүүл мэндийн даатгалын цахим системд шилжсэнээр тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардахгүйгээр таны регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой болсон гэдгийг албаны хүн хэлж байна.