Жо Байден, Камала Харрис нарын лааны тосон баримлыг Мадам Тюссогийн урланд байрлуулна

Энтертэйнмент

Дэлхийд алдартай Мадам Тюссогийн лааны баримлын урланд тун удахгүй хоёр шинэ үзмэр нэмэгдэх нь ээ... Мадам Тюссогийн Америкийн Нью Йорк хотноо байрлах салбар музейд АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын лааны тосон баримлыг байрлуулах юм.

Мадам Тюссогийн урлангийн уран гарт барималчид ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын лааны тосон баримлыг хийж дуусгаж байгаа юм. Тюссогийн урланд дэлхийн улс орнуудын тэргүүлэгчдийн лааны тосон баримлыг хийж тавьдаг уламжлалтай ч Америкийн дэд ерөнхийлөгчийн хувьд Камала Харрисын баримал анх удаа тавигдах гэж байгаа юм. Тэдний баримлыг Лондоны уран барималчид урлаж байгаа юм.