"Токио-2020" Олимпийн наадмын зохион байгуулах хорооны хурал боллоо

Үйл явдал

Японы нийслэл Токио хотноо ирэх зун болох “Токио-2020” Олимп, паралимпийн наадмын зохион байгуулах хороо ээлжит хурлаа хийжээ. Хурлаар Олимпийн наадмын тэмцээн уралдааны үеэр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын арга хэмжээг хэрхэн явуулах асуудлыг голчлон хэлэлцсэн байна.

“Токио-2020” Олимп, паралимпийн наадмын зохион байгуулах хорооны шинжээчдийн коллегийн баг баасан гарагт хамтарсан хурал хийжээ. Хуралд “Токио-2020” Олимпийн наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко, шинжээчдийн багийн комиссын 6 гишүүн, тэр дундаа халдварт өвчин судлалын эмч мэргэжилтнүүд оролцжээ. Хашимото энэ үеэр ирэх Олимпийн наадмын үеэр цар тахлын халдвар хамгаалалтын дэглэмийг дээд зэргээр сахиж, хүн төрөлхтөний спортын наадмыг тогтсон хугацаанд аюулгүй явуулахаар зорьж байгаа талаараа мэдэгджээ.