Улаанбаатар хотод Монос эмийн сангаас үүсэлтэй голомт идэвхтэй байна. Үүнд эмийн сангийн хоёр ажилтан, гэр бүл дамжсан 36 тохиолдол, засварын ажлын 2 хүн гээд нийт 40 тохиолдол бүртгэгдээд байна.

Үүнээс гадна нийслэлд Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомтот халдвар өндөр идэвхтэй байгааг ЭМЯ-наас мэдээллээ. ТҮК-ийн 12 ажилтан, тэдний гэр бүлийн 5 хүн гээд 17 хүн өвчилсөн нь цаашид халдвар тархах эрсдэлтэй идэвхтэй голомт болоод байгааг хэллээ.