Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинжилгээ авах лабораториудад нийт 12,940 хүнийг хамруулахад 16 хүнээс Ковид-19 халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн дээрх халдваруудын 9 нь БГД-ийн 19-р байрны орц дамжсан халдвараас байна.  Мөн Моносын эмийн сангаас гарсан халдварын ойрын хавьтал 2 хүн байна. Бусад нь өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал буюу ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс гэлээ. Шинээр нэмэгдсэн 16 тохиолдлын нэг нь мөн ХӨСҮТ-ийн ажилтан байгааг хэллээ.