Афганистанд хүчтэй дэлбэрэлт болжээ

Үйл явдал

Афганистаны зүүн хэсэгт халдлага дэлбэрэлт болсноос 30-аад хүн амиа алджээ. Халдлага Афганистаны нийслэл Кабулын ойролцоох Пол-е Алам хотод болсон байна.

Афганистаны зүүн хэсгийн Логар мужид халдлага дэлбэрэлт болсноос орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлснээр 30-аад хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархаджээ. Халдлага дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн дийлэнх нь оюутнууд, төрийн албан хаагчид, энгийн номхон иргэд байгаа юм. Халдлага дэлбэрэлт Пол-е Алам хотын эмнэлгийн дэргэд болсон байна. Гэхдээ халдлага үйлдсэн этгээдүүдийн гол бай нь эмнэлгийн дэргэдэх барилга байсан бололтой. Халдлагыг тэсрэх бөмбөг бүхий машинаар үйлджээ. Дэлбэрэлтийн хүч их байсан учраас халдлагын газраас хэдэн км-ийн радиуст барилга байшингийн шил цонх хагаран, их хэмжээний хохирол сүйрэл учруулжээ. Халдлага Америк, НАТО-ийн цэргийн хүчин Афганистаныг орхин гарч эхэлсний дараа өдөр болсон байна.