Японы засгийн газар Америкийн Пфайзер компанитай цар тахлын эсрэг 144 сая тун вакцин авах гэрээ байгуулжээ. Энэхүү вакцинаар Япон улс 72 сая иргэнээ цар тахлаас сэргийлэн вакцинжуулалтад хамруулахаар тооцож байна.

Энэ талаар Японы эрүүл мэндийн сайд Тамура Норихиса хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Японы засгийн газар өнгөрсөн оны 6-р сарын сүүлээр Пфайзер компанид 120 сая тун вакцин худалдан авах урьдчилсан захиалга өгч, улмаар үүнийгээ бататган захиалгынхаа тоог нэмсэн байна. Япон улс Пфайзер нэрийн вакциныг өнгөрсөн сард хүлээн зөвшөөрч, хүн амаа вакцинжуулахаар тогтсон юм.

Ийнхүү зөвшөөрөл олгосны дараагаар Японы ЭМЯ Пфайзер компанитай гэрээгээ баталгаажуулсан байна. Япон улс эхний ээлжийн вакцинаа энэ оны эхний улиралд багтаан хүлээн авч, хүн амаа вакцинжуулахаар төлөвлөжээ.