АНУ-д 2021 оны 1-р сарын 20-ны өдөр энэ улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслол болно. АНУ-д ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь үргэлж олны анхаарлыг татсан үйл явц байсаар ирсэн.
Тэгвэл АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд энэ жил цар тахал болон Капитолийн гүвээн дээр энэ сарын 6-нд Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхим Жо Байденыг сонгуульд ялалт байгуулсныг албан ёсоор зарлан тунхагласан өдөр болсон олныг хамарсан үймээний улмаас тогтсон уламжлалаас өөр зохион байгуулалттайгаар, цомхон хэмжээнд болох юм.
АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслол тогтсон уламжлалын дагуу Капитолийн ордны өмнөх талбайд болно. Энэ жил 78 настай Байден тангараг өргөх үедээ улсынхаа түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж байна.