Монгол Улс тайван амьдрах индексээр 163 орноос 39-т жагсчээ

Үйл явдал
Аль орон хамгийн тайван орон бол?
Дэлхий дахинд тайван байдлын индекс сүүлийн 5 жилийн туршид буурсаар байна. 2020 онд дундаж үзүүлэлт 0.34 хувиар буурчээ. Зөрчил мөргөлдөөн, хямрал зэрэг гол шалтгаан байсан бол сүүлийн жилд Ковид-19 цар тахлын улмаас үүдэлтэй тодорхой бус байдал, санаа зовинолоор солигдсон байна.

Исланд Улс дэлхийн хамгийн тайван орны жагсаалтад 2008 оноос хойш тэргүүлсэн хэвээр байна. Араас нь Шинэ Зеланд, Австри, Португал, Дани оржээ.

Хамгийн тайван бус орноор Афганистан, хоёрт нь Сири, Ирак, Өмнөд Судан, Йемен орж байна. Йеменээс бусад 4 орон нь сүүлийн таван жил буюу 2015 оноос хойш хамгийн тайван бус оронд орсоор байна.

Тайван орны үзүүлэлт нь сайжирсан хоёр бүс нутаг нь ОХУ болон Евроази, хойноос нь Хойд Америк орж байна.

Дэлхийн хамгийн тайван орнуудын жагсаалтыг харах

Эх сурвалж: https://www.visionofhumanity.org/