Иран улс COVIRAN вакцинаа үйлдвэрлэлд нэвтрүүллээ

Ковид-19 /дэлхий/

Иран улс дотооддоо цар тахлын эсрэг COVIRAN нэрийн вакцин үйлдвэрлэж эхэллээ. COVID-19 коронавирусний эсрэг вакциныг Ираны эмийн агентлаг зөвшөөрөл олгож, олноор  нь үйлдвэрлэх эрх олгосон байна.

Иранд үйлдвэрлэсэн коронавирусний эсрэг вакцины эмнэлзүйн туршилт 3 дахь шатандаа ороод байгаа юм. Вакциныг сайн дурынхан дээр туршиж, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Ираны коронавирустэй тэмцэх албаны тэргүүн Мохаммад Мохбирын мэдээлснээр ирэх 9-р сар хүртэл Иран улс COVIRAN нэрийн 30 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Ирэх 5-р сар хүртэлх хугацаанд эхний ээлжинд 1 сая тун вакцин, 6-р сард 3,5 сая тун, 7-р сард 12 сая тун вакцин, 8-р сард 15 сая тун вакцин тус тус үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Иран улс COVIRAN вакцинаа анх 2020 оны 12-р сарын 29-нд хүн дээр туршиж, эмнэлзүйн үзүүлэлтийг нь баталсан юм.