Тайландад 330 мянган лаа асаан Гиннесийн дээд амжилтын номонд оржээ

Энтертэйнмент

Тайландын буддын шашны бүлэг 330 мянган ширхэг лаа асаан дэлхийн газрын зураг болоод Буддын ариун дүрийг дүрслэн асааж гэрэлтүүлжээ. Дэлхийн өдөрт зориулсан тэдний энэ өвөрмөц ёслолыг Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэсэн байна.

Тайландын Бангкок хотоос хойд хэсэгт байрлах мужид Дхаммакая нэртэй буддын шашны сект бүлэг энэхүү өвөрмөц дээд амжилтын эзэн болжээ. Тэд жил бүрийн 4-р сарын 22-нд тэмдэглэдэг Дэлхийн өдөрт зориулж “Оюун ухаанаа, дэлхийн ертөнцөө ариусгая” уриан дор энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.

Нийтдээ 330 мянган лаа асааж, дэлхийн газрын зураг, Будда бурхны дүрийг бүтээн, хүн төрөлхтөн арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэг үл хамааран нэгдэн нийлж, оюун ухаанаа ариусгахад уриалах нь энэ арга хэмжээний гол зорилго байжээ.