Хятад улс 200 сая тун вакцин хийжээ

Үйл явдал

Хятад улс иргэдээ COVID-19 коронавирусний эсрэг вакцинд идэвхтэй хамруулсаар байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс нийтдээ 200 сая тун вакцин иргэддээ тарьсан талаар энэ улсын Эрүүл мэндийн Үндэсний хорооноос мэдээлжээ.

Хятадын ЭМЯ-наас мэдээлж байгаагаар Хятад улс дотроо цар тахлын дэгдэлтийг бууруулж, үр дүнтэй ажил явуулж байгаа хэдий ч дэлхийн улс орнуудад коронавирусний халдвар өндөр байгаа учраас тайвшрах цаг болоогүй...

Тэрбум 300 сая хүн амтай Хятад улсад цар тахлын эсрэг вакцинжуулалтыг идэвхтэй явуулж байгаа юм. Дэлхийн улс орнуудад коронавирусний шинэ хувилбарууд үүсч байгаа нь Хятад улсад гаднаас зөөвөрлөгдөн ирэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. Тиймээс дотооддоо дахин халдвар тархахаас сэргийлэн, шаардлагатай арга алхмуудыг авч байна.