Бангладешд цаг агаар хэт халж байна

Үйл явдал

Бангладешд цаг агаар хэт халж байна. Бангладешийн нийслэл Дакка хотноо цаг агаарын байдал эрс муудаж, хэт халуун нөмрөөд байгаа юм.

Бангладешийн өнцөг булан бүрт цаг агаар хэт халж байна. Хэт халуунд хүмүүсийн амьдралын хэмнэлд сөргөөр нөлөөлж байгаа юм. Энэ улсад өдөртөө Цельсийн 43 градус хүртэл халж, сүүдэр газартаа ч агаарын хэм 40 градусаас буухгүй байна. Хэт халуун байгаагаас хүмүүс амны хаалтаа авч байгаа нь цар тахлын эсрэг дэглэмийг зөрчихөд хүргэж байна.