Кубын тэргүүнээр Мигель Диас Канель сонгогджээ

Улс төр

БНКУ-д ах дүү Кастрогийн эрин үе дуусгавар болж байна... Чухам ийм гарчигтайгаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Кубын Коммунист намын их хурлаас Кубын удирдагч Рауль Кастрог залгамжлах шинэ тэргүүнээр Мигель Диас Канелийг сонгосон явдлыг мэдээлжээ.

2018 онд Рауль Кастро түр хугацаагаар улсын тэргүүний эрх үүргээ Диас Канельд шилжүүлж байсан учраас Кастрогийн ах дүүг залгамжлах дараагийн тэргүүнээр чухам түүнийг сонгоход эргэлзээ  байгаагүй гэхэд болно. Кубын эрх баригч Коммунист намын 1-р нарийн бичгийн даргаар намын их хурлын гишүүд санал нэгтэйгээр Мигель Диас-Канелийг сонгожээ. Хэдийгээр Кубад шинэ тэргүүн сонгогдохтой зэрэгцээд Кубын хувьсгалын эцэг гэгддэг Фидель Кастро, түүнийг залгамжлан улс орноо тэргүүлсэн Рауль Кастро нарын эрин үе төгсгөл боллоо гэж байгаа ч Диас-Канель өмнөх тэргүүлэгчдийн бодлого, эдийн засгийн хөгжлийн загварыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь тодорхой байгаа юм.

Кубын шинэ тэргүүнээр сонгогдсон Мигель Диас-Канель нь 89 настай Рауль Кастрогоос 30 насаар дүү, нам төрийн чадварлаг гишүүдийн нэг юм. Тэрээр 2009 онд улсынхаа дээд боловсролын сайдын алба хашиж, 2013 онд Кубын Төрийн зөвлөлийн 1-р орлогч даргаар ажиллан, 2018 онд Үндэсний ассамблейн тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байжээ.

Рауль Кастрогийн хувьд тэрээр ах Фиделиа нас барсны дараа 2011 онд улсынхаа тэргүүний эрх үүргийг шилжүүлэн авсан. Ах дүү Кастро Куба улсыг 1959 оны хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй тэргүүлсэн юм.