Халдвартай хүнтэй 15 минутаас илүү хугацаанд ярилцсан, хоол идсэн, хэт ойр байсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үзнэ

Эрүүл мэнд

Халдвар авсан нь батлагдсан хүний гэр бүл, найз нөхөд, албан байгууллагын ойрын хавьтлыг тодорхойлж эрэмбэлж, ангилах ажил хамгийн түрүүнд хийгддэг байна. Тэгээд биеийн байдлаас нь шалтгаалж эмнэлэгт шилжүүлэх, эсвэл гэрээр тусгаарлахаа сонгодог гэлээ. Гэхдээ нэг гэрт байгаа ойрын хавьтлын эхний шинжилгээг ХӨСҮТ-өөс авдаг бол албан байгууллага, найз нөхдийн ойрын хавьтлыг дүүрэг, өрхийн эмнэлгээс хийдэг байна.

Халдвар авсан хүнтэй ямар нэгэн байдлаар хавьтсан ч шинж тэмдэг илрээгүй тохиолдолд өрийгөө гэртээ тусгаарлах юм.  Халдвартай хүний ойрын хавьтал гэдэг нь тухайн батлагдсан тохиолдлын  шинж тэмдэг эхэлснээс өмнөх хоёр хоног, эсвэл онош нь лабораториор батлагдсанаас өмнөх хоёр хоногт 15 минут буюу түүнээс дээш хугацаагаар хамт байсан, уулзсан, ярилцсан хүмүүсийг хэлэх юм.  Зөрөөд өнгөрсөн, хажууд нь суусан, нэг албан байгуулагад байдаг гэдгээр нь ойрын хавьтал гэж үзэхгүйг мэргэжлийн хүн тайлбарлалаа. Амны хаалт зүүгээгүй, 1.5-2 метр зай бариагүй, хамт хоол идэх, удаан хугацаанд ярилцаж суух зэргээр 15 минутаас илүү хугацаанд хамт байсан хүнийг ойрын хавьтал гэж үзнэ. Харин бусад тохиолдолд ойрын хаьтал гэж үзэхгүй юм. Гэтэл зарим иргэдийн хувьд ойрын хавьтлын талаар буруу ойлголттойгоос үүдэж эмнэлгийн байгууллагат ачаалал нэмэгдүүлж байгаа гэлээ. Эрүүл мэндийн байгууллагын ачаалал 3-4 дахин нэмэгдсэн гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэллээ.