"Манай улсад голомтлон гарч байгаа коронавируст халдвараар өвдсөн иргэдийн 70 хувь нь хөнгөн хэлбэртэй байна" 

Манай улсад гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын 48.3 хувь нь хөнгөн, 51.7 хувь нь дунд зэргээр өвчилсөн байна. Харин 11 сараас  дотоодод тархаад байгаа халдварын 70 хувь нь хөнгөн, 27.1 хувь нь дунд, 2.4 хувь нь хүнд, 0.6 хувь нэн хүнд хэлбэрээр өвчилсөн байна.  Гэхдээ энийг цар тахлын халдвар нь ханиадтай төстэй юм байна, хөнгөн хэлбэрээр өвдчихдөг юм байна гэж ойлгож, хайхрамжгүй хандаж болохгүй гэдгийг АШУҮИС-ийн халдварт өвчин судлалын тэнхмийн эрхлэгч Р.Оюунгэрэл анхаарууллаа.  Хэрэв хэт тайвширч гадуур их явах,  халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байвал коронавирус хүндрэх талтай хэмээн мэдэгдлээ.