Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг улаан түвшинд шилжүүлж хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн.
УОК-иос бүх нийтээр хөл хорихоос илүүтэй халдвар тархах өндөр эрсдэл бүхий албан байгууллагуудад хорио тогтоож бусад салбарыг хэвийн явуулах хэрэгтэй гэх санал гаргасныг дэмжсэн байна.
Шадар сайдын зүгээс 4-р сарын 3-наас эхлэн 14 хоногийн хугацаанд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлаж халдварын тархалтыг бууруулах арга хэмжэ авна гэлээ.
Ингэхдээ төрийн болон хувийн хэвшлийн зарим байгууллагуудад хатуу хорио тогтоохоор болжээ.