Jaguar, Land Rover анхны цахилгаан автомашинаа танилцууллаа

Технологи-360
Ням гарагт Японы нийслэл Токио хотноо цахилгаан автомашины үзэсгэлэн болж өнгөрлөө. Хамгийн сүүлийн үеийн цахилгаан автомашиныг танилцуулах үзэсгэлэнг гадна талбайд явуулсан байна. Үзэсгэлэнд Тоёота, Хонда, Ниссан, Мазда зэрэг автомашин үйлдвэрлэгчид шинэ загваруудаа танилцуулжээ.
Японы автомашин үйлдвэрлэгчдээс гадна, Porsche, Tesla-гийн машинуудыг ч мөн үзэсгэлэнд оруулсан байна. Үүнээс гадна Британийн Jaguar, Land Rover компаниуд хамгийн анхны цахилгаан машинуудаа танилцуулсанг эх сурвалж NHK телевиз онцолж байна.