Английн алдарт “Metal Hammer” сэтгүүлийн 2021 оны тэргүүн нүүрийг Монголын “The Hu” хамтлаг чимжээ.

Тэртээ 1986 онд анх хэвлэгдэн гарсан уг сэтгүүл 60 мянган ширхэг хэвлэгддэг байна. Алдартай сэтгүүл өнөөдрөөс худалдаанд гарч байгаа ажээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сард “The Hu” хамтлаг Youtube-д нэг сая subscribers-тай болж, "Gold play button" шагналын эзэн болсон. Мөн “Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн шинэ дууг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлж буй талаар өмнө нь мэдээлсэн.

Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд анх гаргасан “Sad but True” буюу “Гунигтай ч үнэн” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар, монгол хэлээр дуулсан нь рок хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж чадсан. Тэдний шинэ уран бүтээлийг домогт “Металлика” хамтлаг фэйсбүүк, твиттерт хуудастаа онцолжээ.