1-р сарын 20-ноос албан үүргээ хүлээлгэн өгөх гэж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Доанлд Трампын дэмжигчид Конгрессийн төв байранд халдсан байна. Ингэхдээ барилгын дотогш нэвтэрч албаныхны ширээн дээр суух, цагдаа нарыг эсэргүүцэн гал нээхийг ч оролдсон тухай онцоллоо. 

Тэмцэгчид бараг л хяналтаа алдсан байсан хэмээн эх сурвалжид цохон дурдсан байна. Нэг иргэн төв барилга руу шууд буудаж, цонх оносон бөгөөд албаны хүмүүс зөрүүлэн буу барьжээ. Замбараагүй байдал эхэлсний дараа Трамп энхтайвны уриалга гаргасан боловч дэмжигчдээ тарахыг уриалаагүй байна. Үүнээс өмнө тэрээр дэмжигчдээ жагсахыг уриалж байсан удаатай.