Цар тахлын үед уурхайнуудын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс “Уурхайн ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам” батлахаар боловсруулж, Эрүүл мэндийн сайдад хүргүүлээд байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болмогц уурхайн ажилчдын ээлж солих асуудлыг дээрх журмын дагуу зохион байгуулж ажиллах юм. Уг журмаар ажилчдын шинжилгээ авах цэгүүд, шинжилгээний төлбөр, шинжилгээний хариу гарах хугацаа болон тэднийг орон нутгийн иргэд, ээлжээс бууж буй ажилчидтай харьцаа үүсгэлгүй тээвэрлэх асуудлуудыг зохицуулах тул цаашид энэ журмын дагуу 21-28 хоногийн давтамжтайгаар ажилчдын ээлжийг солих нөхцөл бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байна.

Иймд компанийн удирдлагууд хамтран ажиллаж 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор өөрийн уурхай болон тухайн уурхайн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж буй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, тээвэрлэгч, харуул хамгаалалтын гэрээт аж ауйн нэгжүүдийнхээ ээлж солих асуудлыг хавсралтаар хүргүүлж буй маягтын дагуу нэгтгэн Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн Улсын албаны Шуурхай штабын нарийн бичгийн даргын This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар илгээхийг санууллаа.