Он гарсаар 58 мянган удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Нийгэм

Өнгөрсөн 10 хоногийн дотор манай улсад байгалийн хэд хэдэн онцгой үзэгдэл тохиолоо. Говийн аймагт хүчтэй цасан болон шороон шуурга шуурч эрдэнэт хүмүүсийн амь нас хохирсон. Мөн өнгөрсөн шөнө газар хөдлөлт болж хүчтэй чичирхийлэл мэдрэгдлээ. Хамгийн өвөрмөц нь энэ бүх байгалийн үзэгдлийг Монгол зурхай бүтэн жилийн өмнө өдөр судартай нь бичжээ. Үнэхээр зурхайн зурлагад буусан уу эсвэл онож таасан уу. Манай сэтгүүлч тооны шинжлэх ухааны талаар сонирхолтой сурвалжилга бэлтгэлээ.

Он гарсаар манай улсад хэд хэдэн удаагийн давтамжтай хүчтэй газар хөдлөлт боллоо. Хамгийн эхнийх нь Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон 7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нуурын мөс хагарч, айлын байшингийн хана цуурч, мөн зарим тавилга нурсан байсан. Өчигдөр орой Говьсүмбэр аймагт анх удаа 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотод мөн адил мэдрэгдсэн юм.

Манай улсын хувьд Төв Азийн газар хөдлөлийн идэвхтэй бүсэд багтдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард Ханх суманд болсон газар хөдлөлтийн чичирхийлэл өнөөдөр ч явагдсаар байгааг албаныхан хэлж байна.

Манай улсад он гарсаар 54 мянга, хил орчмын бүс нутгаар 4 мянга орчим удаагийн газар хөдлөлт үүссэн байна. Энэ удаагийн газар хөдлөлтийн хүч бага байсан учраас айлын тааз нурах, байшингийн хана цуурах зэрэг асуудал огт гараагүй хэмээн мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ