Улсын хэмжээнд нэг сая төл авчээ

Нийгэм

2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 1.1 сая нь төллөж 1.0 сая төл хүлээн авч, төл бойжилт 97.0 хувьтай байна. 

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлэх, эх малыг өнжөөж төллүүлэх, үржлийн нас гүйцээгүй малыг нийлүүлэгт оруулахгүй байх зөвлөмжийн хүрээнд улсын хэмжээнд оны эхний нийт эх малын (27.9 сая) 82.1 хувь буюу 22.9 сая эх мал нийлүүлэгт орсон байна.