Д.Нарангэрэл: Цаашид нөхцөл байдал улам хүндэрнэ

Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл нөхцөл байдал цаашид улам хүндэрнэ гэдгийг хэллээ.

Дэлхий дээр коронавируст халдварын улмаас хүндэрсэн олон улс орон бий. Тэд ямар зам туулсан, юу болж өрнөсөн нь манай улсад яг л давтагдаж байгааг онцоллоо. Мөн олон улсад халдвартай нэг хүн гэр бүл болон хамт ажилладаг 1-2 хүнд халдвар тархааж байсан. Харин манай улсад нэг халдвартай хүн гэр бүл болон хамт ажилладаг 4-6 хүнд, заримдаа найман хүнд халдвар тараасан тохиолдол байгааг хэллээ.